Уран нугаралтын хичээлийг заах дараагийн багш ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-21 21:10:52

Булган сумын Соёлын төвд Улаанбаатар хотоос циркчин Л.Төмөрбаатар ирж, уран нугаралтын гимнастик хичээллүүлж эхлээд 2 сарыг үдээд байна. Харин үргэлжлүүлээд Дархан-Уул аймгийн Хөтөл сумын уран нугаралтын багш Г.Түмэнжаргал дугуйлангийн хичээл заахаар ирлээ.

Тэрээр авьяаслаг охидтойгоо ирж уран нугаралтын үзүүлбэр үзүүллээ. Булган аймгийн засаг дарга З.Батзоригийн 2016-2020 онд хэрэгжүүлэх "Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэхүү уран нугаралтыг хөгжүүлэх зүйл багтжээ. Ирэх жил тохиох  аймгийн 80 жилийн ойн баярын үйл ажиллагаан дээр 60-70 хүүхдийн уран нугаралтын үзүүлбэр тоглох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Одоогоор 5-8 насны 60 орчим хүүхэд уран нугаралтын дугуйланд хамрагдаж байна.

                                                                                                                                         П.Батням

 

Холбоотой мэдээ