Шатар сонирхогчдын тэмцээн өрсөлдөөнтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-21 20:24:03

Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан шатар сонирхогчдын Булган сумын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.

Тэмцээнд Булган сумын 21 байгууллага, багийн 50 гаруй тамирчид оролцсоноос эрэгтэй төрөлд 1-р байрыг Нэгдсэн эмнэлгийн тамирчин Б.Цогтгэрэл, 2-р байрыг 2-р багийн тамирчин С.Наранбаатар, 3-р байрыг 3-р багийн тамирчин Л.Бад нар шалгарч ялалт байгууллаа.

Харин эмэгтэй төрөлд 1-р байрыг 2-р багийн тамирчин н.Больхүү, 2-р байрыг 1-р багийн тамирчин н.Одонжаргал, 3-р байрыг ЭӨЦС-ийн тамирчин Отгонсүрэн нар эзэллээ.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ