"Цахим орчин дахь гадуурхал" нээлттэй хэлэлцүүлэг үр дүнтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-21 20:00:23

Булган аймгийн 1-р сургууль дунд, ахлах ангийн сурагчдын дунд "Цахим орчин дахь гадуурхал" сэдэвтэй нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Сургуулийн нийгмийн ажилтан Л.Чимэдсүрэн санаачлан, интернэт орчны зүй зохистой хэрэглээг таниулах зорилгоор тэдний үзэл бодлыг сонслоо. Тус хэлэлцүүлэгт сургуулийн удирдлага, сургалтын менежер, сургуулийн эмч, дотуур байрны багш нар оролцсон бөгөөд сурагчдаас гарсан санал, хүсэлтэд хариу мэдээлэл хийж нээлттэй хэлэлцүүлгийг үр дүнтэй зохион байгууллаа.

Цахим ертөнцөөр танихгүй хүмүүстэй танилцаж утсаар ярих, чатлах зэрэг харьцаа үүсгэдэг, маш их цагийг дэмий үрдэг, бие биенээ цахим ертөнцөөр үгүйсгэж дайрч доромжилдог зэрэг сайны хажуугаар саар зүйлүүд цахим ертөнцөд маш их байгааг сурагчид ярьж байлаа.

Цаашид энэ мэтчилэн нээлттэй хэлэлцүүлгийг хийж байхыг сурагчид хүсч байлаа.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ