Хаягаа 90 мянган төгрөгөөр хийлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-21 16:06:13

Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний анги хаягаа 90 мянган төгрөгөөр хийлгэжээ.

Монгол бичгээр бичүүлээд жилийн нүүрийг үзэх гэж  байна. Л.Чимгээ даргатай тус хамт олон  төрийн байгууллага, хувийн хэвшлүүд хаягаа монгол бичгээр бичих захирамж гарсантай холбогдуулан монгол бичгээр бичүүлсэн юм байна. Энэхүү хаягыг Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг  хэвлэлийн "ENJOY" төвд захиалан хийлгэжээ.

Тус Тохижилт үйлчилгээний анги нь аймгийн төвийн зүлэг мод, хог, цэцэрлэгжүүлэлт, нийтийн тээвэр, золбин ноход, гэрэлтүүлгийн асуудлыг хариуцан, 34 ажилтан албан хаагчидтайгаар жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулж байна.

П.Батням

Холбоотой мэдээ