​Төсвийн орлогын төлөвлөгөөг 7,6-23,3 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-21 15:40:30

Архангай аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр, улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсoноор 2016 оны эхний 10 сард аймгийн төсөвт 16510,6 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 17768,2 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 107,6 хувиар биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр Архангай аймаг өөрөө 5405,3 сая төгрөгийн орлого биелүүлэхээс 6662,9 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 123,3 хувиар биелүүлжээ.

Төсвийн орлогийн  төлөвлөгөөг Чулуут, Цахир, Өндөр-Улаан , Цэцэрлэг,  Хайрхан, Өлзийт, Батцэнгэл сум 0,8-35,9 хувиар тасалдуулж бусад 12 сум нэг хувиас 3,8 дахин биелүүлсэнийг албаны эх сурвалжид мэдээлжээ.

Л.Булган

 

 

Холбоотой мэдээ