Улаанбаатарт 16-18 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-10-13 08:05:20

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ