Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-18 18:30:25

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 41, 19 сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 403 хүн сонгогдоод байгаа билээ.

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн суурь сургалтыг энэ сарын 20-26 хооронд зохион байгуулах гэж байна. Нэгдүгээр ээлжийн сургалт энэ сарын 20-21-нд болох бөгөөд Зүүнговь, Түргэн, Өмнөговь, Өлгий, Малчин, Наранбулаг сумдын ИТХ-ын төлөөлөгчид хамрагдах аж. Харин хоёрдугаар ээлжийн сургалт 22-23-нд болох ба Баруунтуруун, Хяргас, Өндөрхангай, Зүүнхангай, Тэс, Завхан сумдын ИТХ-ын төлөөлөгчид хамрагдах юм байна. Энэ сарын 24-25-нд гуравдугаар ээлжийн сургалт болох бөгөөд Бөхмөрөн, Ховд, Цагаанхайрхан, Тариалан, Улаангом, Давст, Сагил сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг тус тус хамруулахаар болжээ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сургалтандаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Б.Батхүү

Холбоотой мэдээ