“COP22” бага хуралд оролцогчид тунхаг баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММАРРАКЕШ. /NHK/. Мароккод болж байгаа НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай уулзалтад оролцогчид Парисын гэрээг дагаж мөрдөхөө дахин бататгалаа.
“COP22” бага хуралд оролцсон орон орны төлөөлөгчид өчигдөр “Марракеш үйл ажиллагааны тунхаг бичиг” баталжээ. Дэлхийн агаарын дундаж хэм эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд энэ үзэгдэлд яаралтай хариу арга хэмжээ авна гэж тунхагт бичсэн байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүрэг амлалт өгөхийг улс орнуудад уриалаад, дэлхийн дулааралтай тэмцэхэд хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад тусламж болгон жил бүр 100 тэрбум доллар олгох зорилтыг тунхагт дахин дурджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Парисын гэрээнээс гарах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд, дэлхийн дулаарлыг худал хуурмаг зүйл гэсэн байна.
Харин өчигдөр гаргасан энэ тунхаг бичиг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гэрээг хүндэтгэхийг Д.Трампаас хүссэн оролдлого юм гэж үзэж байна.
Д.Нямтулга