Хятад улс 2016-2020 онд газрын гүний дулааны эрчим хүчний хэрэглээг өсгөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-11-18 15:21:40

БЭЭЖИН. /Xinhua/. Нүүрсний хэрэглээг багасгаж агаарын чанарыг сайжруулахын тулд Хятад улс ирэх таван жилд газрын гүний дулааны эрчим хүчний хөгжлийг нэмэгдүүлнэ.

Тухайлбал нүүрстөрөгчийн давхар ислийн хийн ялгарлыг бууруулж агаарын чанарыг нэмэгдүүлэхийн тулд Хятад улс Бээжин-Тяньжин-Хэбэй зэрэг бүсүүдийн халаалтад нүүрсний хэрэглээг газрын гүний дулааны эрчим хүчээр орлуулах болно гэж Үндэсний эрчим хүчний удирдлагын орлогч дарга Ли Янгзе газрын гүний дулааны эрчим хүчний талаар болсон олон улсын форум дээр мэдэгдсэн байна.

Хятад улс 2016-2020 онуудад газрын гүний дулааны эрчим хүч ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд бодлогоор дэмжлэг үзүүлэх болно гэж Ли хэлжээ.

2020 гэхэд Хятад улс газрын гүний дулааны эрчим хүчний хэрэглээг гурав дахин буюу одоогийн хэрэглэж буй нүүрсний хэмжээ болох 72.1 сая тонн нүүрстэй адил түвшинд нэмэгдүүлэхээр зорьж байгаа ажээ. Албан ёсны мэдээллээр Хятад улс 2015 онд 20 сая тоннтой тэнцэхүйц газрын гүний дулааны эх үүсвэрийг халаалт, эрчим хүч үйлдвэрлэл болон бусад зүйлсэд хэрэглэсэн ажээ.

2020 он гэхэд газрын гүний дулааны эрчим хүч тус улсын нийт эрчим хүчний хэрэглээний 1.5 хувийг хангах бөгөөд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 177 сая тонноор бууруулахад туслах болно гэж найдаж байгаа юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ