Иракийн цэргүүд "Лалын улс"-ын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-18 14:34:57

МОСУЛ. /Xinhua/. Иракийн хоёр дахь том хот Мосулыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлээс чөлөөлөх ажиллагааны хүрээнд Иракийн хүчнийхэн тус хот орчмын дөрвөн суурин газрыг чөлөөлжээ.

Гэсэн хэдий ч тэд босогчдын ширүүн эсэргүүцэлтэй нүүр тулгарч байгаа аж.

Иракийн цэргүүд болон шийтийн журамт цэргүүд баасан гарагт мэдэгдэл хийхдээ “бид Мосул орчмын дөрвөн суурин газрыг чөлөөлсөн” гэв.

Цагдаа нарын хэлснээр, өчигдөр орой тус улсын төвийн нутгийн Фаллужа хотоос холгүй газарт болж байсан хуримын үеэр амиа золиослогч автомашин дэлбэлсний улмаас 16 хүн, тэдний дотор сүйт хархүү амь үрэгджээ. Уг халдлагын хариуцлагыг “Лалын улс” өөртөө хүлээсэн байна.

Босогчид Мосулын оршин суугчдыг амь бамбай болгон ашиглаж, амиа золиослогчдоор халдлага үйлдүүлэх замаар өөрсдийгөө хамгаалж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ