Улаанбаатар чуулгын уран бүтээлчид Новосибирск хотод аялан тоглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-12 17:56:12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Новосибирск хотод энэ сарын 04-07-ны хооронд ажлын айлчлал хийгээд ирлээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэн, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг нарын албаны хүмүүс оржээ.

Мөн айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжиг дэглээч, СТА Д.Энхгэрэл, бийтбоксчин СТА Б.Нарандэлгэр, бүжигчид болон УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин, УДБЭТ-ын балетын гоцлоочид, бүжиг дэглээч, СТА Б.Баярбаатар, “Домо”г хамтлаг, СТА дуучин Б.Баярцэцэг нарын уран бүтээлч Новосибирск хотын иргэдэд уран бүтээлээ өргөн барьсан юм.

Холбоотой мэдээ