Булганы нутгийн 40 хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-17 22:19:10

Булган аймгийн нийт нутгийн 60 орчим хувьд мал өвөлжилт хаваржилт хэвийн, 40 хувьд хүндэрч болзошгүй байдалтай байна.

Гурванбулаг, Могод, Дашинчилэн, Сайхан, Баяннуур,  Рашаант, Булган сумдын нутгаар бэлчээрийн даац 1 - 5 дахин хэтэрсэн тул 68 өрхийн 43.8 мянган толгой мал өөр аймгийн нутагт оторлож өвөлжих төлөвтэй байна. Харин өөрийн аймгийн бусад сумдад 478 өрхийн 137.8 мянган толгой мал,  хилийн зурвас бүс нутагт  12 өрхийн 7.3 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 200 өрхийн 40.0 мянган толгой мал өвөлжинө. Малчид өвс тэжээлээ хангалттай бэлтгэж авсан гэж байгаа боловч энэ мэтчилэн цас орсоор байвал аймгийн нутаг дэвсгэрт 60 - аас илүү хувьд ч өвөлжилт хүндэрч мэднэ гэсэн мэдээллийг аймгийн ХХААГ - ын мал үржлийн тасгийн дарга н.Жавзандолгор өглөө.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ