Хүмүүнлэг үйлст манлай малчид зөвлөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-17 18:07:07

Увс аймгийн УЗХорооны 60 жилийн ойн баяр ирэх сарын 7-нд Улаангом хотноо болох гэж байна.

Энэ үеэр “Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах” малчдын туршлага солилцох сургалт зөвлөлгөөн болох бөгөөд 19 сумын 80 “Нигүүлсэнгүй үйлст манлай малчин”-ыг оролцуулахаар болжээ.

Зөвлөлгөөнөөр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн сургамж дүгнэлт дээр тулгуурлан ажлын арга туршлага солилцох, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх асуудлыг хөндөх ярилцах юм байна. Мөн аймгийн удирдлагууд болон Улаан Загалмайн Хороо, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга, мэргэжилтнүүд оролцож, малчдад зориулсан мэдээлэл сурталчилгааг хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өгөхөөр болжээ.

Аймгийн ЗДТГ-ын зүгээс малчдын зөвлөлгөөнийг аль болох үр дүнтэй хийж, малчдын өвөлжилтийн бэлтгэл, цаг агаарын нөхцөл байдлыг даван туулах тал дээр тодорхой асуудлуудыг хөндөж ярилцана гэж байв.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ