Төгөлдөр хуурч Эльмар Гасанов Монголд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-12 17:32:39

“The Corporate Hotel & Convention Centre”-ийн хамт олон Монгол Улсын урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг ашиглалтад оруулахад бэлэн боллоо.

Энэхүү танхимын нээлтэд зориулан дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг энэ сарын 30-нд урьж тоглуулах юм.

Тэрбээр зөвхөн Орос улсаар зогсохгүй Унгарт болдог Будапештын хаврын наадам, Германы Баден-Баден зуны наадам, Францын Колмар наадам, Голланд, Австри, Английн Кампден хөгжмийн фестиваль, Турк, Бразил, АНУ, Словак, Словения, Украйн, Швейцарийн Цюрих Тонналле, Паул Кли Сетнр Берн, Кранс-Монтана зэрэг улсад  концертоо толилуулсан юм.

“Эльмар Гасанов Монголд” хэмээх элит тоглолтыг “The Corporate Hotel & Convention Centre” болон “KAWAI Mongolia” компанийн хамт олон хамтран зохион байгуулж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ