Найман суманд өвөлжилтийн бэлтгэл хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:49:54

Увс аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 40 гаруй хувьтай байна.

Энэ жил хур бороо бага орсон тул Давст, Сагил, Түргэн, Тариалан, Малчин, Цагаанхайрхан, Завхан, Хяргас сумдад гантай, хадлан тэжээлийн гарц муу, өвөлжилтийн бэлтгэл ажил хангалтгүй байна.

Аймгийн хэмжээнд 3,5 сая мал байгаагаас 70 хувийг нь өвөлжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Үлдсэн 30 хувийг нь зах зээлд нийлүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, бусад зүйлд зарцуулахаар яригдаж байна.
Ирэх сарын 1 хүртэл өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тул үлдсэн хугацаанд олон ажлыг амжуулахаар аймгийн захиргаанаас сумд болон албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдээ шахаж шаардаж байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд