Томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-15 19:00:46
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж ирэх оны үндсэн чиглэлийн төлөвлөгөөнд тусгагдсан гол гол асуудлуудын талаар авч хэлэлцлээ. Ирэх оны үндсэн чиглэлийн төлөвлөгөө 6 үзүүлэлт 139 зорилт, 476 арга хэмжээтэйгээр тусгагдсан гэдгийг албаныхан тодотгосон юм. 

Үндсэн чиглэлийн төлөвлөгөөг хийж гүйцэтгэх төсвийн санхүүжилтийн хувьд 3074.5 төсөл хөтөлбөрт шаардлагатай 14456.7 тэрбум төгрөгийг улсаас, үлдсэн 31800.9 төгрөгийг орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх урьдчилсан тооцоог гаргажээ. 

Түүнчлэн дэд бүтэц, төв суурингийн хөгжлийг хангах бодлого Барилга хот байгуулалтын чиглэлээр “Төвийн бүсийн тулгуур төв-Зуунмод хот”-ын ерөнхий төлөвлөгөөг “Шинэ Зуунмод” хороолол болон Олон улсын нисэх буудал зэрэг томоохон бүтээн байгуулалттай уялдуулан шинэчилж, шинэ хороолол суурьшлын бүсүүдийн хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг хийн, суурь дэд бүтцийн их бүтээн байгуулалтыг эхлүүлэх аж. 

Мөн  Монгол туургатан театрын барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулж,  барилгын гадна дулаан, цэвэр, ариутгах татуургын шугам сүлжээг орон нутгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх асуудлыг шийдвэрлэх тухай хэлэлцсэн байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ