“BMW” ирэх онд 100 мянган цахилгаан автомашин борлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-11-14 13:10:52

БЕРЛИН./Reuters/. Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани  ирэх онд цахилгаан автомашины борлуулалтаа 2/3-оор өсгөж, 100 мянгад хүргэх зорилт тавьсан гэж тус компанийн гүйцэтгэх захирал Харалд Крюгер хэлснийг иш татан “Sueddeutsche Zeitung” сонинд мэдээлжээ.

Мюнхен хотод төвтэй “BMW” компани энэ онд цахилгаан болон гибрид машины борлуулалтын хэмжээг 60 мянгад хүргэх аж. Х.Крюгерийн ярьснаар, “BMW” 2013 оноос хойш 100 мянга орчим цахилгаан хөдөлгүүртэй машин борлуулаад байгаа аж.

“Хэдийгээр одоохондоо эрэлт төдийлөн их биш байгаа боловч цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудын хэрэглээ улам нэмэгдэх болно” гэдгийг Х.Крюгер онцоллоо. Борлуулалтаа өсгөх үүднээс “BMW” компани өөрийн “i3” загварын автомашины батарейны үйлдвэрлэлийг энэ онд 50 хувиар нэмэгдүүлж байгаа ажээ.

“i3” загвар бол 100 хувь батарейгаар явдаг “BMW”-ийн цорын ганц загвар бөгөөд өнгөрсөн онд  25 мянган ширхэгийг борлуулжээ. Тансаг зэрэглэлийн автомашины борлуулалтаараа дэлхийд “Mercedes Benz”-ийн дараа ордог “BMW” компани нийт үйлдвэрлэлд цахилгаан машин болон гибрид автомашины эзлэх хувийг 2025 он гэхэд 15-25 хувьд хүргэхээр зорьж байгаа аж.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ