Хятадын талыг дэмжигчид жагсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-14 12:13:30

ХОНКОНГ./ВВС/. Хятадын талыг баримтлагч Хонконгийн хэдэн арван мянган иргэд жагсаал хийн, тусгаар тогтнох уриалгыг эсэргүүцсэн байна.

Жагсагчид БНХАУ-ын төрийн далбааг намируулж, “Хонконгийн тусгаар тогтнолыг эсэргүүцэж, Бээжингийн шийдвэрийг дэмжиж байна” хэмээн хашгирч байлаа.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Засгийн газар Хонконгийн асуудлаар ховорхон шийдвэр гаргаж, Хонконгийн парламентаас тусгаар тогтнолыг дэмжигч хоёр хууль тогтоогчийг гаргасан билээ. Харин Бээжингийн энэ шийдвэр, хөндлөнгийн оролцоо нь Хонконгийн хууль тогтоомжийг үнэгүйдүүлж байна гэж зарим хүмүүс буруушаасан байна.

Тусгаар тогтнолыг дэмжигч, хууль тогтоогч Яу Вай-чин болон Сикстус Люн нартай холбоотой маргаан Хонконгийг хоёр хэсэгт хуваан талцуулаад байна. БНХАУ 1997 онд Хонконгийг Их Британиас буцаан авахдаа "Хонконг автономит эрхийг бүрэн хэмжээнд эдэлнэ" гэсэн амлалт өгсөн билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ