Л.Цэцэгдарийг сумын Засаг даргад томилуулахаар шийдвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Алтанширээ сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 07-нд болж сумын Засаг даргад Л.Цэцэгдарийг томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан байна.
Л.Цэцэгдарь нь тус сумын ЗДТГ-ын дарга, аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний газрын дарга, 2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.
Харин сумын ИТХ-ын даргаар Алтанширээ сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Б.Ган-Одыг төлөөлөгчийн олонхын саналаар сонголоо.
Х.Эрдэнэбулган