Холын замд гарч буй иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Цагдаагийн газраас холын замд гарч буй иргэдэд зориулан сэрэмжлүүлэг хүргэлээ.
Хэдийгээр Өмнөговь аймагт дулаан байгаа хэдий ч бусад аймгуудад болон Улаанбаатар хотод цаг агаарын байдал таагүй, цас орж, цасан шуурга шуурч, зам халтиргаа ихтай байгаа тул иргэддээ болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн тасгаас сануулж байна.
Хүйтний эрч огцом нэмэгдэж байгаа улирлуудад хөдөө орон нутагт албан ажлаар болон бусад ажлаар зорчин явахдаа дулаан хувцаслах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайн хангах, гар чийдэн, холбоо барих гар утас, шаардлагатай тохиолдолд богино долгионы станц болон бусад ахуйн хэрэглээний зүйлийг авч явахыг анхааруулсан байна. Мөн хөдөө орон нутагт явах тухайгаа ойр дотны хүн, найз нөхөддөө хэлэх зэрэг гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүсчээ.
Д.Мишигсүрэн