Колумбын Засгийн газар, "FARC” бүлэглэл энхийн хэлэлцээрээ шинэчиллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБОГОТА. /BBC/. Колумбын Засгийн газар болон “FARC” босогчдын бүлэглэл энхийн хэлэлцээрээ шинэчлэн байгууллаа.
Кубад дөрвөн жилийн турш хэлэлцээ хийж байгаа талууд мэдэгдэхдээ, сөрөг хүчин болон бусад бүлгийн саналыг шинэ хэлэлцээрт тусгасан.
Анхан шатны тохиролцоо нь зүүн жигүүрийн босогчдод илүү давуу талтай болсон гэж үзсэн байна. Харин шинэ хэлэлцээрийг батлах эсэх санал асуулга явуулалгүй, Конгресст өргөн барихаар төлөвлөжээ.
"Зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох эцсийн хэлэлцээрийг байгуулсан. Нийгмийн бүлгүүдийн санал, бодол, тодотголыг уг хэлэлцээрт тусгасан" гэж талууд мэдэгдэлдээ дурджээ.
Куба, Норвегийн дипломатууд Гавана хотод мэдэгдлийг уншиж танилцуулсан бөгөөд шинэ хэлэлцээрийн тухай нарийвчилсан мэдээлэл өгөөгүй хэдий ч Колумбын төлөөлөгч Хумберто де ла Калле хэлэхдээ, өмнөх хэлэлцээрийн алдаа болгоныг залруулсан" гэв.
“FARC” босогчдын бүлэглэл эд хөрөнгийнхөө жагсаалтыг гаргах шаардлагатай бөгөөд үүнийг хохирогчдод нөхөн олговор олгоход ашиглах болно гэсэн заалт байгааг тэрбээр дурдаад, удахгүй хэлэлцээрийг нарийвчлан танилцуулна гэлээ.
Д.Нямтулга