Иргэдээс ирсэн хандивыг сонгуульд зөв зарцуулсэн гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-12 22:58:04

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын захиалгаар  аймгийн Аудитын газар Аймаг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох ээлжит 2016 оны сонгуулийн зардлын үйл ажиллагаанд аудит хийсэн байна.  Аудитаар иргэд байгууллагаас ирүүлсэн хандивыг нэр дэвшигчид, намууд зөв зарцуулсан гэсэн дүгнэлтийг өгчээ.

Намууд зардлын дээд хэмжээндээ багтааж зарцуулалтаа хийсэн эсэх болоод хандиваар авсан мөнгөө хууль тогтоомжийн дагуу зарцуулсан эсэхт хяналт тавьжээ. Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг хуулиар зохицуулж өгсөн байдаг бөгөөд намууд 17-20 сая төгрөгийг 9 зүйлд зарцуулахаар хуульчилжээ. Тус аймгийн АН, МАН хуулийн хугацаанд сонгуулийн зардлын зарцуулалтын тайлангаа ирүүлсэн бөгөөд бусад намуудын хувьд тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй  байна.  Аймаг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулиар АН-д 5 компани 14 сая  төгрөг хандивласан бол МАН 21 сая төгрөгийг компаниуд сонгуулийн хандив болгон өгчээ. Харин хандивлагч иргэдийн хувьд АН-д 8 хүн 8 сая төгрөг хандивласан бол МАН 34 иргэн 68,9 сая төгрөгний хандив буюу нийтдээ АН-д 22 сая төгрөг, МАН-д 89,9 төгрөг хандивласан ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ