Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-12 18:42:10

Дорноговь аймгийн Онцгой байдлын газараас малчид, жолооч, тээвэрчид, нийт иргэдэд хандаж анхааруулга мэдээлэл гаргалаа.

Учир нь тус аймгийн УЦУОША-наас  гаргасан мэдээллээс үзэхэд  энэ оны 11 дүгээр сарын 12, 13-нд нутгийн хойд хэсгээр цас орж салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд 16-18 метр, зарим үед секундэд 20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Өвлийн хахир хүйтэн хаяанд ирсэн хүчтэй цасан болон шуургатай үед иргэд, жолооч нар хол ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийг хараа хяналтгүй гэрт үлдээхгүй байх, мөн болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ