Мөрөн хотод шинээр Гал унраах, аврах анги байгуулах хүсэлт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-10 16:20:09

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Онцгой байдлын газрын үйл ажиллагаа машин техник, багаж зэвсэглэмж, тоног төхөөрөмжтэй танилцаж бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Г.Нэргүй энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа.

Тэрээр  Мөрөн хотод шинээр Гал унраах, аврах анги байгуулах, Тариалан суман дахь депогийн барилгыг улсын төсөвт суулгах, Онцгой байдлын газрын барилгыг төвийн дулааны шугамд холбох, 2017 онд болох Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийн төсвийг батлах, аврагч гал сөнөөгчдийн нэрэмжит гудамжны газрын асуудлыг шийдвэрлэх, ар гэрийг нь ажилтай болоход дэмжлэг үзүүлэхийг аймгийн Засаг даргаас хүслээ.

 Засаг дарга Л.Ганболд тус газрын хийж хэрэгжүүлсэн, төлөвлөж буй ажлыг өндрөөр үнэлээд гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахын чухлыг онцолж, аврагчдын ар гэрийг ажилтай болгох, төсөл хөтөлбөрт хамруулах, нэрэмжит гудамжны газрын асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлж, аврагч гал сөнөөгчдийн орон нутгийнхаа онцлогт тохируулж хийсэн гамшгаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, гарын авлага материалыг санхүүжүүлж хэвлэн олон нийтэд хүргэж, санаачилгатай ажилласан албан хаагчдыг урамшуулж ажиллана гэдгийг хэлж байлаа.

 

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ