Налайх дүүргийн Засаг даргаар С.Эрдэнэбаярыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-08 17:09:25

Налайх дүүргийн ИТХ-ын даргаар Х.Цогцэцэгийг сонгож, Засаг даргаар С.Эрдэнэбаярыг дэмжжээ. 

Тус дүүргийн шинэ ИТХ-ын Анхдугаар хуралдаан өчигдөр болж дөрвөн асуудал хэлэлцжээ. Тодруулбал Дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд олонхийн санал авч ялалт байгуулсан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, ИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгох болон дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх гэсэн асуудлуудыг хэлэлцсэн байна. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ИТХ-ын даргаар Х.Цогцэцэг, хурлын тэргүүлэгчдээр Х.Цогцэцэг, Ф.Мөнхгэрэл, Б.Болормаа, Ц.Цэцгээ, М.Цогт, Г.Дагвадорж, Г.Оюунбат нарыг сонгожээ. Харин дүүргийн Засаг даргаар С.Эрдэнэбаярыг нэр дэвшүүлэн дэмжиж Нийслэлийн Засаг даргад уламжлахаар болсон байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ