Хятад улс Төв болон Зүүн Европт 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-11-08 16:39:59

БЭЭЖИН. /Reuters/. Хятад улс Төв болон Зүүн Европт хэрэгжүүлэх гэж буй төслүүдэд 10 тэрбум евро буюу 11.15 тэрбум долларын хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн тухай Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк /Industrial and Commercial Bank of China/ мэдэгдлээ.

Тус банкны энэ оны эхээр байгуулсан “Sino-CEE Financial Holdings” компани “Хятад-Төв болон Зүүн Европын сан”-гийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэхээр болжээ. 

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өнгөрсөн бямба гарагт Латвийн нийслэл Рига хотод айлчлах үеэрээ тус компанийн үйл ажиллагааг албан ёсоор нээсэн байна.

“Хятад-Төв болон Зүүн Европын сан”-гаас /the China-Central Eastern Europe fund/ дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл зэрэг салбаруудад хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэхийн тулд 50 тэрбум еврогийн хөрөнгө босгох зорилт тавьжээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ