ГХЯ хоорондын Консулын XVIII зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-08 15:59:09

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ хоорондын Консулын XVIII зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 7-ны өдөр болов.

Энэхүү зөвлөлдөх уулзалт нь жил бүр болдог бөгөөд консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын байгууллага хоорондын хамтын ажиллагаа зэрэг олон төрлийн асуудлыг хэлэлцдэг зөвлөлдөх механизм юм.

Консулын энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Хэргийг түр хамаарагч Ян-Чиндун нар тус тус тэргүүлж оролцов. Хоёр тал өнгөрсөн онд болсон уулзалтын мөрөөр хэрэгжсэн ажлын үр дүн, Монгол, Хятадын консулын харилцааны өнөөгийн байдал, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр улсын хууль сахиулах болон хөдөлмөр эрхлэлт хариуцсан байгууллага хоорондын хамтын ажиллагааны тухай олон асуудлаар санал солилцож, энэ чиглэлээр цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тохиролцов.

Мөн энэ үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон консулын албаны үйл ажиллагааны талаар санал солилцсон болно.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт харилцан ойлголцсон, найрсаг уур амьсгалд өрнөж, консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Холбоотой мэдээ