Үндсэн хуулийн цэцийн Их суудал хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРҮндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнэлтийг хэлэлцэнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд "Хяналтын шатны шүүх хуралдаанд олонхтой санал нийлээгүй шүүгч өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт хавсаргах, тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн" хуульчилсан нь шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэх талаарх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан билээ.
Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг энэ сарын 16-ны өдөр хийхээр товложээ.
Н.Туяа