Зуунмод сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-06 21:23:57
Yesukheitumur Tumurbaatar

Сум дүүргийн ИТХ-ын наймдах удаагийн сонгуулиас Төв аймгийн Зуунмод суманд хамгийн олон санал авсан  31 төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдааныг хуулийн дагуу хамгийн ахмад настай Д.Цогзолмаа төлөөлөгч удирдан явуулж хурлын мөрдөх ёстой дэг журмаа баталж хурлын дарга тэргүүлэгчдээ сонгосон юм.

Тус хурлаар Зуунмод сумын ИТХ-ын даргаар төлөөлөгч Ц.Энхжинг Ардын намаас нэр дэвшүүлж төлөөлөгчдийн олонхийн саналаар хурлын даргаар сонгогдсон юм. Хурлын тэргүүлэгчдийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтож Ц.Энхжин, С.Цогтбаяр, А.Мөнхтулга, Н.Мөнх-Очир, Д.Пүрэвдаш, Э.Гурванбаатар, Х.Цэрэнбат нар нэр дэвшин олонхийн саналыг авч тэргүүлэгчдээр сонгогдлоо. Харин “Төв нутаг эвсэл”-ээс сум дүүргийн ИТХ-ын сонгуулт ялсан зургаан төлөөлөгчийн хувьд бүлэг үүсэх боломжгүй болсон байна.

Мөмн Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Г.Мөнхбадралийг нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр боллоо.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ