Тарвагыг суурьшлын бүсээс шилжүүлэн нутагшууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-30 14:44:02

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газар Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс энэ онд нийт 100 бодгаль тарвагыг ЗӨСҮТ-ийн түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшууллаа.


Тарвага нутагшуулах ажлыг 2017 оноос эхлүүлж, Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьт зэрэг суурьшлын бүсээс нийт 286 бодгаль тарвагыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулаад байгаа.


Суурьшлын бүс тэлснээр монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээлийн дутагдалд орон хот руу орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх болсонтой холбоотой дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдээд байгаа аж. 





Холбоотой мэдээ