Ирэх онд бүтээн байгуулах ажлын саналыг иргэдээс авч эхлэв

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:52:06

Дорноговь аймгийн ЗДТГ-аас ирэх 2016 онд Орон нутгийн хөгжлийн сангаар бүтээн байгуулах ажлын саналыг иргэдээс авч эхэллээ. 

Ажлын хэсгийнхэн эхний удаа сум, аймгийг хөгжүүлэх тухайн оны үндсэн чиглэлд тусгасан ажлууд, хийгээд урт хугацааны  хөтөлбөрүүдэд тусгасан ажлаас тоймлон нийт 27  төсөл арга хэмжээг багцалж иргэдээр эрэмбэлүүлж байна. Дээрх ажлыг сумдын ЗДТГ орон нутагтаа “Иргэний танхим”-аараа дамжуулан иргэдээс санал авч хэлэлцүүлэх бөгөөд нэгдсэн саналын  төслийг аравдугаар сарын 28-нд аймгийн Иргэний танхимд дахин хэлэлцэж төсөл арга хэмжээний жагсаалтыг гаргах аж. Иргэдээр хэлэлцүүлсэн төсөл арга хэмжээг оны эцэст хуралдах аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулах юм. Төсөл арга хэмжээний жагсаалтын заримаас тодруулбал сумдад бэлчээрийн худаг гаргах, малын үүлдэр угсааг сайжруулах,   залуучууд хөгжлийн барилга барих,  Сайншанд суманд спорт цогцолборын барилга барих зэрэг томоохон ажлууд байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ