СҮХБААТАР: Цагдаагийн алба хаагчид Шилийн богд хайрхныг цэвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын дунд офицерууд “Шилийн богд” хайрхныг цэвэрлэлээ.
Монгол
түмний сэтгэл, сүсэг шингэсэн, түүх, соёлын гүн хүндэтгэл бүхий Шилийн
богд хайрхан орчмын хог, бохирдлыг цэвэрлэж, түүний ариун тунгалаг төрхийг сэргээхэд цагдаагийн газрын алба хаагчид ийнхүү идэвх санаачилгатайгаар гар бие оролцжээ.
Алба хаагчид амралтын өдрөө байгаль дэлхийгээ хайрлан
хамгаалахад зориулж нийтдээ 5 тонн орчим хог хаягдлыг түүж цэвэрлэн, хайрхны оройд байрлах чулуун овоог сэргээн засварлаад иржээ.
Мөн хүн бүр байгаль дэлхийгээ хайрлаж, түүхэн шүтлэгт уул усаа хамгаалан дээдэлж явах нийтлэг үүргээ сахин биелүүлэхийг тэд уриаллаа.