Холливудын од Стивен Сигал ОХУ-ын иргэн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-11-04 10:29:02

МОСКВА. /TASS/. Холливудын од жүжигчин Стивен Сигалд ОХУ-ын иргэншил олгох тухай зарлигт Ерөнхийлөгч Владмир Путин гарын үсэг зурсан тухай пүрэв гарагт Кремлийн ордны албан ёсны цахим хуудсанд бичжээ.

С.Сигал өнгөрсөн есдүгээр сард Алс Дорнодын Сахалины аралд болсон кино наадамд оролцох үеэрээ Оросын иргэн болох хүсэлтэй гэдгээ мэдэгдэж байсан юм.

1952 онд АНУ-ын Мичиган муж улсад мэндэлсэн С.Сигал одоогоор 120 гаруй кинонд тоглоод байна. Түүний тоглосон кинонуудын ихэнх нь тулаантай кино билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ