Нийслэлийн 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-23 15:57:55

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа энэ сарын 28-нд Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулна.


Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээхдээ Газрын биржийн цахим системд бүртгүүлж, оролцох дуудлага худалдаанд хүсэлтээ илгээх юм. Хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч үнийн саналаа өгөх боломжтой.


Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээж болох бөгөөд улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг, дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх дэнчингийн төлбөрийг тушаана. Дуудлага худалдааны үнийн саналыг энэ сарын 28-ны 9:00 цагаас авч эхэлнэ. Хүлээх хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулах аж. 

Холбоотой мэдээ