Майамигийн Гран-Прид О.Пиастри түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МАЙАМИ, 2025 оны тавдугаар сарын 5 /AFP/. Австралийн уралдаанч Оскар Пиастри ням гарагт болсон Майамигийн Гран-Прид түрүүллээ. “Макларен” багийн гишүүд “Формула-1”-ийн чансааны эхний байруудаа хадгалсаар байна.
О.Пиастри Их Британийн уралдаанч, түүний багийн гишүүн Ландо Норрисоос 4.6 секундийн өмнө барианд орсон бол “Мерседес” багийн Жорж Рассел 37.6 секундээр хоцорч гуравдугаар байр эзэлжээ.
Ингэснээр О.Пиастри Бахрейн, Саудын Арабын Гран-Прид аваргалсныхаа дараа Майамигийн гараанд түрүүлснээр дараалсан гурав дахь түрүүгээ хүртлээ. Тэрбээр энэ улиралд болсон зургаан гарааны дөрөвт нь түрүүлээд байна.
Харин дэлхийн
дөрвөн удаагийн аварга Макс Ферстаппен
дөрөвдүгээр байрт орсон бол “Уильямс”-ын Алекс Албон тав, “Мерседес”-ийн 18 настай итали уралдаанч Кими Антонелли зургаадугаар байрт тус тус оржээ.
Зургаан гарааны дараах байдлаар, О.Пиастри 131 оноогоор чансааг тэргүүлж байгаа бол түүний багийн анд Ландо Норрис 115 оноотойгоор хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин “Ред Булл” багийн гишүүн М.Ферстаппен 99 оноотойгоор гуравдугаарт жагсаж байгаа бол Ж.Рассел, Ш.Леклер эхний тавд багтаж байна.