Залуу гэрэл зурагчин Б.Жамъяндоржийн “Жанрайсаг” шилдэг зургаар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-28 09:46:59

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/.  Гэрэл зурагч сонирхогч болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдааны ялагчид тодорлоо.


Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран 15-34 насны гэрэл зураг сонирхогч болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдааныг зохион байгуулав. Энэ тэмцээн нь монголын түүх, нийгэм, соёлын онцлогийг сэргээн уламжлуулах, залуучууд бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, гэрэл зургийн сан бүрдүүлэх зорилготой юм. Уралдаанд мянга орчим бүтээл ирүүлснээс нийт 8 гэрэл зургийг шилдгээр шалгарууллаа.


Улаанбаатар хотоос оролцсон гэрэл зурагчин Б.Жамъяндоржийн "Жанрайсаг"  шилдгийн шилдэг бүтээлээр шалгарчээ.  Харин шилдэг гэрэл зургаар Зүүн бүс буюу Дорнод аймгаас оролцогч А.Анхбаярын  "Хэрлэн голын үер", Төвийн бүс буюу Сэлэнгэ аймгаас оролцогч Б.Бүрэнбаатарын  "Манай гэрт тавтай морил", Хойд бүс буюу Хөвсгөл аймгаас оролцогч Б.Эрдэнэбатын "Найзууд", Баруун бүс буюу Баян-Өлгий аймгаас оролцогч А.Ахжолын "Гэмгүй зүрх", Хангайн бүс буюу Архангай аймгаас оролцогч Э.Батхүүгийн "Нарны алга", Говийн бүс буюу Дундговь аймгаас оролцогч Э.Мөнхчулууны  "Аж байдал 2", Улаанбаатар бүсээс оролцогч Б.Төрбатын  "Нүүдэлчин" зураг тус тус шалгарчээ.







 

Холбоотой мэдээ