Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 417 өрх хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-31 17:54:25

Говь-Алтай аймгийн хэмжээгээр 417 өрхийн 2371 хүн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг сар бүр авдаг байна.

Тэдний 1224 нь том хүн, 1177 нь хүүхэд бөгөөд нэг хүнд 13000, нэг хүүхдэд 6500 төгрөгний хүнсний бичгийг олгож, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын гэрээтэй дэлгүүрүүдээр өдөр тутмын хүнсний өргөн хэрэглээний мах, гурил, будаа, сахар зэрэг бүтээгдэхүүнийг өгдөг юм.

Аймгийн төв Есөнбулаг сумын 219 өрхийн 1190, Хөхморьт сумын 32 өрхийн 196, Цогт сумын 21 өрхийн 122 хүн уг үйлчилгээг авч байгаа нь хамгийн олон өрх, хүмүүс хамрагдаж байгаа сумууд ажээ. Харин Дарив, Халиун зэрэг арваад сумын 2-6 өрх л хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг байна.

                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ