УДБЭТ-ын уран бүтээлчид Улаан-Үдийн театрт “Аида” дуурийг тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-03 10:25:46

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ОХУ-ын Буриадын Улан-Үд хотын үндэсний театр тоглолтоо хийх гэж байна.


Тодруулбал, маргааш болох энэхүү тоглолтод УДБЭТ-ын 110 уран бүтээлч оролцож байгаа бөгөөд тэд Ж.Вердийн “Аида дуурь болон гала концерт толилуулах аж. Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил “Аида” дуурийг хэр баргийн театрт тавиад байдаггүй.


Тус театрынхан Монголд төдийгүй Азидаа анхлан уг дуурийг 2011 онд тавьж анхдагч болсон түүхтэй. Тодруулбал, А.Гисланцони, К.дю Локлийн цомнол, Ж.Вердийн хөгжим “Аида” дуурийг тайзнаа анх тавьснаас хойш 140 жилийн дараа Монголын үзэгчдийн хүртээл болжээ. Уг дуурийг ОХУ-ын Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач, ОХУ-ын гавьяат жүжигчин А.П.Чепурной найруулан тавьж, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажилласан байдаг. Монголын анхны Аидадуурьд гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Ш.Наранчимэг нар гоцолсон бол Радамест Ч.Түмэндэмбэрэл, гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир нар гоцолж байв.











Холбоотой мэдээ