Улаангом сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-28 12:11:06

Энэ сарын 26-нд Увс аймгийн Улаангом сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн сүүлчийн хуралдаан болж, найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, саяхан болсон орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улаангом сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг ирэх сарын 2-нд хуралдуулахаар товложээ. Түүнчлэн орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг Улаан уулын хамгаалалтын хугацаа дууссан байсныг 2025 он хүртэл сунгасан байна. Түүнчлэн тус сумын нутаг дэвсгэр дээр байгаа 43 төрлийн түүх соёлын дурсгалт ховор зүйлсийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, хугацааг сунгах, христийн болон буддын сүм хийдүүдийн тусгай зөвшөөрлийн асуудал зэргийг авч хэлэлцсэн байна.

Улаангом сумын ИТХ-ын 31 суудлын 30-ыг МАН, 1-ийг АН авсан бөгөөд ямартай ч ирэх долоо хоногт анхдугаар хуралдаанаа хийж сумын удирдлагуудаа сонгох нь.

Увс аймаг Б.Батхүү  

Холбоотой мэдээ