ТӨВ: Орон нутгийн төсвөөр эмнэлгийн барилгыг шинээр барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төв нь 3,6 тэрбум төгрөгийн төсөвтэй, 15 ортой шинэ барилгын ажлыг 2025 онд эхлүүлнэ. Энэхүү бүтээн байгуулалтыг орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөрөө хийж гүйцэтгэх бөгөөд ингэснээр орон нутгийн төсвөөр эмнэлгийн барилга барьж буй анхны сум болох юм.
Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төв нь өнөөдрийн байдлаар 19 орон тоотой буюу хүний нөөцийн хангалт 90 хувь, сумын 503 өрхийн 1655 хүнд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Эмнэлгийн барилга нь 1988 онд ашиглалтад орсон цагаас хойш
нэг удаа их засварт орсон ч хуучирч элэгдэн, дулаан алдагдалт их болжээ.