ДАРХАН-УУЛ: Цахим сургалтын танхимыг 150 сая төгрөгөөр тохижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-03-25 16:03:17

Дархан, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Цахим төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах гэрээг 2024 онд байгуулсан.


Энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Дархан-Уул аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн Цахим сургалтын танхим болон хөдөлгөөнт ХУРДАН цэгийг тохижуулахад зориулж 150 сая төгрөгийг орон нутгийн мэдэлд шилжүүлсэн. Тухайн санхүүжилтийн үнийн дүнд тохирсон шаардлагатай тоног төхөөрөмж, тохижилтод зарцуулах юм.


Ингэснээр олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд хүрч ажиллах, төвийн бүсийн смарт сургалтын танхимтай болох боломж нээгдэж байна.




Мөн хүүхдийн, ахмадын, тусгай хэрэгцээт иргэдэд цахим мэдлэг олгох “Цахим элч”-ийг танхимаар дамжуулан бэлтгэнэ.


Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска багийн хамт Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ төрийн цахим үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийн дарга Н.Соёлмаа, аймгийн засаг даргын орлогч Я.Бат-Очир нартай санал солилцлоо.

 


 

Холбоотой мэдээ