ХОВД: ИТХ-ын гуравдугаар хуралдаан энэ сарын 28-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдааныг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Мэргэжлийн байгууллагууд он гарсаар боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, өмч хөрөнгө, газар зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттай боловсруулсан ба дээрх хуралдааны үеэр танилцуулахаар бэлтгэж байна.
Мөн саяхан аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-ын зөвлөлийн гишүүд хуралдаж, гуравдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухай саналаа илэрхийллээ.
Хурлаар шилдэг тамирчин болон дасгалжуулагч нарт урамшуулал олгох журмыг шинэчлэн батлах тухай, ахуйн зориулалтаар 2025 онд агнах амьтны тоо хэмжээний дээд хязгаар, төлбөр, хураамж тогтоох тухай гэх мэт 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөж буй.