Импорт 408.8 сая ам.доллараар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-27 18:29:52

Манай улс нийт бараа эргэлтийн 61.1 хувь буюу 3531.4 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 11.4 хувь буюу 657.8 сая ам.долларын  худалдааг ОХУ-тай хийжээ.

Тодруулбал экспорт өмнөх оноос 208.1 сая ам.доллар буюу 5.9 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 387.5 сая ам.доллар, зэсийн баяжмал 441.8 сая ам.доллар, боловсруулаагүй нефть 56.5 сая ам.доллараар, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 8.9 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин үнэт чулуу, металл, алтны экспорт 115.2 сая ам. доллар, нүүрсний экспорт 76.9 сая ам. доллараар өссөн байна. Тэгвэл импорт өмнөх оноос 408.8 сая ам. доллараар буурчээ. Ийнхүү импорт буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 215.0 сая ам. доллар, үүнээс дизелийн түлш 126.5 сая ам доллар, автобензин  69.0 сая, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 134.4 сая ам. доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна. 

Дашрамд дурдахад манай улсын гадаад худалдааны тэнцэл 2015 оны 9 сарын эхний байдлаар 684.2 сая ам.долларын ашигтай гарч байсан. Тэгвэл энэ оны  эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 200.7 сая ам.доллараар нэмэгдэж, 884.8 сая ам.долларт хүрч эерэг үзүүлэлттэй гарлаа.

 Б.Заяа

Холбоотой мэдээ