ХӨВСГӨЛ: Зураач Б.Төртогтох 40 гаруй жил туурвисан бүтээлүүдээрээ үзэсгэлэн дэлгэлээ
ФОТО МЭДЭЭ
Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Мөрөн хотын Арт галерейд МУСТА, ахмад зураач Б. Төртогтох “Үүлэн цэнхэр хангай” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул Б.Төртогтох 40 гаруй жил туурвисан бүтээлүүдээ дэлгэн үзүүлж байна.
Тэрбээр дархадын цэнхэр хотгорт төрсөн учраас дархад нутгийн байгалийн үзэсгэлэн, дархад цагаан, адуу, Хөвсгөл нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг илүү их зурах дуртай гэдгийг хэлж байлаа.










