74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн хаврын башёг орхилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Японы Осака хотноо мэргэжлийн сумо бөхийн Хаврын тэмцээн үргэлжилж байна.
Тус барилдаанд манай 21 бөх таван зиндаанд барилдаж байгаа бөгөөд 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн башёг өнөөдрөөс орхилоо. Тодруулбал, башёгийн тав дахь өдөр аваргын баруун тохойны бэртэл сэдэрчээ. Гэвч өдийг хүртэл тэвчээр зааж, тэмцээнээ үргэлжлүүлэхийг хүссэн ч багш нь башёг орхих саналыг тавьснаар ийм шийдвэр гаргасан байна. Түүний багш үүнээс илүү ялагдаж болохгүйг сануулаад бэртлээ эмчлүүлээд дахин эрч хүчтэйгээр тавдугаар сарын башёг барилдахыг санал болгожээ. Хоошёорюү С.Бямбасүрэн баруун тохойны бэртлийн улмаас 14 хоног эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Түүний тохой бүрэн тэнийхээ больсон аж. Ингэснээр хаврын башё аварга цолтонгүй үргэлжлэхээр боллоо. Шинээр ёкозүна болсон бөх башёг орхиж байгаа нь 39 жилийн дараа тохиож буй үйл явдал гэнэ.
Макүүчид
барилдаж буй манай сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил хамгийн өндөр амжилт үзүүлж
байна. Түүний хувьд зургаан даваатай бөгөөд хоёр давахад тавин хувийн амжилтаа
үзүүлнэ. Тэгвэл доод зиндаанд барилдаж буй бөхчүүдээс макүүшитад дархан аварга
Г.Өсөхбаярын хүү Сайхакүхо дөрөв, жонокүчид улсын начин Д.Сэржбүдээгийн хүү Тэнросэй
С.Лувсангомбо нар дөрвөн даваатай тус бүр тэргүүлэгчдийн эгнээнд явна. Монгол
бөхчүүдийн амжилтыг хүргэе.
Макүүчи
Ёкозүна Хоошёорюү 5-4
Комүсүби Киришима 4-5
М-2 Чёошёома 3-6
М-7 Тамаваши 6-3
М-8 Оошёома 4-5
М-12 Оонокацү 5-4
Жюүрёо
З-1 Тамашёохо Э.Энхманлай 6-3
З-3 Роога А.Амарсанаа 6-3
З-6 Б.Миторюү Төрболд 3-6
З-10 Дайсэзэн А.Асгахад
Макүшита
Б-7 Дайшёохо Ч.Шижирбаяр 2-3
З- 8 Котокэнрюү Г.Билгүүн 0-4
З-9 Кёкүкайюү Ш.Далайбаатар 3-1
З- 10 Дэванорюү Т.Тэмүүлэн 3-1
Б-15 Асахакүрюү Р.Жамъянтогтох 3-1
Б-16 Казэноүми Ц.Билгүүн 2-2
З- 21 Хокүтомарү Н.Чинзориг 3-2
Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат 2-3
З- 45 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 4-1
Санданмэ
З-6 Госэйзан Б.Мөнх-Од 2-2
Б- 18 Саданохикари Д.Наранцогт 3-2
Жонокүчи
Б-13 Тэнросэй С.Лувсангомбо 4-1