БУЛГАН: U-15,16 насны ангиллын волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүссэний 100 жилийн ойн нэрэмжит U-15,16 насны ангиллын волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тэмцээнд нийт 11 сум, сургуулийн 39 баг, 405 хүүхэд хоёр хоногийн
турш хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Эрэгтэй тэргүүн байрт спортын мастер А.Ханддорж дасгалжуулагчтай "Булган клуб-1" баг тамирчид, эрэгтэй дэд байрт спортын мастер Б.Батцоож дасгалжуулагчтай Бүрэгхангай сумын баг тамирчид, эрэгтэй гутгаар байрт спортын мастер А.Ханддорж дасгалжуулагчтай "Булган клуб-2" баг тамирчид
Эмэгтэй тэргүүн байрт Б.Шинэбаяр дасгалжуулагчтай Баяннуур сумын баг тамирчид эмэгтэй дэд байрт спортын мастер Б.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган сумын 1-р сургуулийн баг тамирчид, эмэгтэй гутгаар байрт спортын мастер Б.Батцоож дасгалжуулагчтай Бүрэгхангай сумын баг тамирчид
Эрэгтэй шилдэг тэгш тоглогчоор: "Булган клуб"-ийн тоглогч
Б.Эрхэс
Эмэгтэй шилдэг тэгш тоглогчоор: Баяннуур сумын тоглогч Солонго
Эрэгтэй шилдэг довтлон тоглогчоор: "Булган клуб"-ийн тоглогч Б.Даваажаргал
Эмэгтэй шилдэг довтлон тоглогчоор: Булган сумын 1-р сургуулийн
тоглогч Ц.Нямхорол
Эрэгтэй шилдэг холбон тоглогчоор:"Булган клуб"-ийн тоглогч Б.Өсөхбаяр
Эмэгтэй шилдэг холбон тоглогчоор: Бүрэгхангай сумын тоглогч
Б.Урангоо
Эрэгтэй шилдэг хамгаалан тоглогчоор: Бүрэгхангай сумын тоглогч
Г.Энхтөгөлдөр
Эмэгтэй шилдэг хамгаалан тоглогчоор: Дашинчилэн сумын тоглогч
Х.Маралгарав
нар тус тус шалгарсныг Булган аймгийн Биеийн тамир сдортын газраас мэдээллээ.
Энэ жил тамирчдын тоо эрс нэмэгдсэн бөгөөд хүүхэд багачууд волейболын спортоор түлхүү хичээллэж байна.
Ташрамд, манай волейболчид олон улсын тэмцээнд 1951 оноос оролцож эхэлсэн ба 1956 онд биеийн тамирын хорооны дэргэд анхны албан ёсны орон тооны улсын шигшээ багийг байгуулсан нь волейболын спортод чухал түлхэлт болжээ.