Хувийн эмнэлгүүд 8-18 мянган төгрөгөөр хэвтүүлэн эмчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-25 18:24:21

Булган аймагт өнөөдрийн байдлаар 4 хувийн эмнэлэг ажиллаж байна. "Цан лэг" буюу уламжлалт эмчилгээний эмнэлэг нь 8 хоног эмчлүүлж хэвтэхэд 63 мянга, өндөр настан 53 мянган төгрөгөөр үйлчилж байна.

Харин эмэгтэйчүүд, дотрын "Ман-Од" эмнэлэгт өдрийн 15-18 мянган төгрөгөөр хэвтэн эмчлүүлэх боломжтой юм байна. Хүүхдийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг "Мөнхбаяр"-ын гэх тодотголтой хүүхдийн эмнэлэг өдрийн 8000 төгрөгөөр 2 сартайгаас 18 насны хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна. Эдгээрээс харахад Булган аймагт хувийн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх ханш 8000-18 000 төгрөгийн хооронд байна.

                                                                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ