М.Канда АХБ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-02-24 15:35:32

ТОКИО, 2025 оны хоёрдугаар сарын 24 /Kyodo/. Японы Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа валют, гадаад харилцааны асуудлыг эрхэлж байсан Масато Канда өнөөдөр Азийн хөгжлийн банкны /АХБерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа оржээ. 


М.Канда 11 дэх ерөнхийлөгчийн хувьд АХБ-ны тогтвортой, хүртээмжтэй, уян хатан өсөлтийг дэмжих эрхэм зорилгыг урагшлуулж, хөгжлийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллахаа амласан байна. Тэрбээр Японы Сангийн яамны өөр нэгэн өндөр албан тушаалтан асан Масацүгү Асакавагийн халааг авч байгаа юм. Тэрбээр 2026 оны 11 дүгээр сарын 23 хүртэл уг албыг хашина.


Туйлын ядуурлыг арилгах, Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор 1966 онд байгуулагдсан тус банкны хувьцааны ихэнх хэсгийг Япон, АНУ-ын иргэд эзэмшдэг бөгөөд япончууд банкны захирлын үүргийг гүйцэтгэсээр иржээ. 


Олон улсын асуудал эрхэлсэн Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа М.Канда иенийн ам.доллар болон бусад гол валюттай харьцах ханшийн огцом уналтыг зогсоох зорилгоор интервенц хийж байв. Тэрбээр уг албан тушаалыг гурван жил хашсаны эцэст өнгөрсөн долоодугаар сард ажлаа өгчээ. Түүнчлэн тухайн үеийн Японы Ерөнхий сайд Фүмио Кишидагийн Засгийн газрын тусгай зөвлөхөөр ажиллаж байв.



Холбоотой мэдээ