СЭЛЭНГЭ: Эрүүл мэндийн салбарынханд дохионы хэлний мэдлэг, чадвар олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн эрүүл мэндийн салбарын 5 бүсийн төлөөлөл болох 6 эмнэлгийн мэргэжилтэн, аймгийн төвийн 9
цэцэрлэгийн 24 багш нар дохионы хэлний мэдлэг, чадвартай боллоо.
Япон улсад төвтэй Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Тэгш хүртээмжтэй цогц үйлчилгээгээр бага насны
хүүхдийн хөгжлийг дэмжих нь” Сэлэнгэ аймагт хэрэгжиж байна.
Энэ удаа төслийн хүрээнд дохионы
хэлний анхан шатны мэдлэг олгох, аутизмын хүрээний эмгэг, дауны хам шинж, хэл
ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй сэдвүүдийн хүрээнд сургалт хийсэн байна.
Сургалтыг аймгийн ЭМГ, аймгийн
Боловсролын газар хамтран зохион байгуулж байна.