СЭЛЭНГЭ: Хөгжлийн чиг хандлага төлөвлөлтөө улс, аймгийн бодлого шийдвэртэй уялдуулахыг онцоллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-14 14:25:53

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болсон цахим хурлын үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, сумдын Засаг дарга нарт хандаж, сумынхаа тодорхойлон гаргасан хөгжлийн чиг хандлага төлөвлөлтөө улс, аймгийн бодлого шийдвэртэй уялдуулан ажил хэрэг болгох шаардлагатай байгааг онцоллоо.

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, 17 сумынхантай зохион байгуулсан цахим хуралд аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Я.Мөрөн, ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнгэлсайхан, ХХААГ-ын ерөнхий агрономич Т.Шинэчимэг, ГХБХБГ-ын газрын удирдлагын хэлтсийн дарга А.Алтанцэцэг, барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Ч.Доржмягмар нар оролцлоо.

 

Цахим хурлын үеэр аймгийн Засаг дарга сумдын удирдлагуудад хандаж дараах үүрэг чиглэлийг өгсөн юм. Тодруулбал,


-Бидний хийх гол ажил бол хууль зөрчиж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавих тул үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууддаа аль болох хориг тавилгүй, бизнесийн салбартаа дарамт шахалт учруулахгүй байхад анхаарч ажиллах, 


-Тендерийн ажлын даалгаварт онцгой анхаарч, өөр сум орон нутагт чанартай ажил гүйцэтгэж танигдсан чадвартай аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах,


-Хаврын тариалалт удахгүй эхлэх цаг хугацаа тулж эрсэнтэй холбоотойгоор хүнсний ногоочдодоо олгох газрын асуудлыг яаралтайгаар шийдвэрлэх.


-Мэргэжлийн байгууллагаас дулаарах төлөв байдалтай, харьцангуй хуурайшилттай байхыг анхааруулж байгаа тул эртнээс зөв төлөвлөлт хийж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Холбоотой мэдээ